БУЛГАН: Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг аравт эмэгтэй шигшээ баг шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-10-25 12:56:25

Булган, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгийн волейболын эмэгтэй шигшээ баг шилдэг 10-т шалгараад байна.

 

Булган аймгийн волейболын өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч спортын мастер А.Ханддорж, Бүрэгхангай сумын биеийн тамирын багш дасгалжуулагч, волейболын спортын мастер Б.Батцоож нарын удирдлага дор оролцож буй өсвөрийн эмэгтэй шигшээ баг шилдэг 10 багийн нэгээр шалгараад байна. Тэд өнөөдөр зооны 3 тоглолт хийх юм.

 

Монголын волейболын холбооны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 99 баг, эмэгтэй 77 баг, нийт 2160 тамирчин, 352 дасгалжуулагч, 21 аймаг, 9 дүүргийн 176 баг оролцож байна.


Монголын волейболын холбооны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод 5 дахь

өдрөө үргэлжилж байна.





Холбоотой мэдээ