Иргэд зээлийн хугацаагаа хэтрүүлэх нь олширчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-18 10:06:23

Булган аймгийн хэмжээнд иргэд аж ахуй нэгжид 22 тэрбум орчим төгрөгийн зээл гаргаад байгаагаас чанаргүй зээл 2 тэрбумд хүрчээ.

Харин хугацаа хэтэрсэн зээл 4 тэрбум 300 сая очим төгрөгийн зээл байна. Нийт  27742 иргэн зээлтэй байна. Орон сууцанд амьдардаг 415 айлаас 180 очим нь ипотекийн 8 хувийн зээлд хамрагджээ. Энэ тухай тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд мэдээллээ.

Одоогийн байдлаар Хаан, Хас, Капитал, Төрийн банкууд үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засаг хямарснаас болж иргэд зээлийг маш ихээр хугацаа хэтрүүлж байна гэсэн мэдээллийг холбогдох албан тушаалтан өглөө.

П.Батням

 

Холбоотой мэдээ