Израилаас Иран руу агаарын цохилт өгч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-26 10:00:29

ЙЕРУСАЛИМ, 2024 оны аравдугаар сарын 26 /BBC/. Иран дахь “цэргийн объектуудад агаарын нарийвчилсан цохилт өгч байна” гэж Израилын тал мэдэгджээ.


Израилын Батлан ​​хамгаалах хүчний мэдэгдсэнээр, Ираны зүгээс олон сарын турш хийсэн довтолгооны хариуд агаарын цохилт өгч эхэлсэн байна.


Дээрх мэдэгдлийг гарахаас өмнө хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсон талаар Ираны төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлжээ.


Иран 10 дугаар сарын 1-нд баллистик пуужингийн довтолгоо хийсний хариуд Израилын тал цохилт өгч байна гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.


Израилын агаарын цохилт мөн Сирийн төв болон өмнөд хэсгийн зарим цэргийн объектыг онилж байна гэж Сирийн төрийн мэдлийн SANA агентлаг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ