ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-28 11:14:44

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Талууд Монгол-ЦТБХГБ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тус байгууллагын оролцоо чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын чухлыг онцолж, цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн аюулгүй байдлыг хангах чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ