ОРХОН: Хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 15 автобус нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-29 16:11:27
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн 3,2 тэрбум төгрөгөөр Орхон аймаг 15 автобус худалдан авчээ.  


Тус бүр нь 268 сая төгрөгийн үнэтэй, 40-45 хүний багтаамжтай уг автобус нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих боломжтой гэдгээрээ онцлог юм.


Орхон аймаг сүүлийн хоёр жилд  нийтийн тээврийн салбартаа 27 автобус нэмж авч парк шинэчлэлт хийгээд байна. Эдгээр автобусыг иргэдээс гарсан санал, хүсэлтийн дагуу Даниста-Урд Хабитат-Дэнж-Уртын гол баг, Яргуйт-Их алуу баг гэсэн шинэ маршрутаар явуулж байна. 

Холбоотой мэдээ