ХӨВСГӨЛ: Аймгийн Засаг даргад Л.Төмөрбаатарыг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-01 18:13:10

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн анхдугаар хуралдаан болж, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.


Хуралдаанаар МАН-ын бүлэг Л.Төмөрбаатарыг нэр дэвшүүлсэн бол Ардчилсан намын бүлэг нэр дэвшүүлсэнгүй.


МАН-ын намын бүлгээс нэр дэвшүүлсэн Л.Төмөрбаатар төлөөлөгч нарын 63,41 хувийн санал авлаа. Түүнийг аймгийн Засаг даргаар томилохоор нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.


Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 8 дахь удаагаа сонгогдож буй бөгөөд  Шинэ-Идэр сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.

 

 


 

 

Холбоотой мэдээ