НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүрэлцэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүрэлцэн ирлээ.
Тэрбээр Монгол бахархлын өдрөөр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардаж авах юм. Шагнал гардуулах ёслол Төрийн ордонд болох ба өнгөрсөн сарын 30-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар тус шагналын энэ оны эзнийг албан ёсоор зарласан. Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа тус одонг хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна.
“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан юм.