Хоккейн 3x3 төрлийг Олимпын хөтөлбөрт оруулах саналыг хүргүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЖЕНЕВ, 2024 оны арваннэгдүгээр
сарын 2 /ТАСС/. 2030 оны өвлийн Олимпын наадмын хөтөлбөрт хоккейн 3x3 төрлийг
оруулах тухай мэдүүлгээ Олон улсын хоккейн холбооноос /IIHF/ Олон улсын Олимпын
хороонд илгээхээр төлөвлөж байна. Албан ёсны хүсэлтийг 2025 оны эхээр ОУОХ-нд
хүргүүлэх бололтой.
3x3 төрлийн тэмцээнийг явуулахад бүрэн
хэмжээний том мөсөн талбай шаардлагагүй. Мөн алдар нэртэй хоккейчид ба ур чадвар нь түргэн ахиж буй залуу
тамирчдын хоорондох ялгаа багасах учраас жижиг улс орнуудын хоккейчдод илүү боломжийг
олгохоос гадна хоккейн спортыг илүү хүртээмжтэй, үзүүштэй болгоно” гэж IIHF-ийн
хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.
3x3 төрлийг бий болгох санааг анх
2017-2018 оны улирлын үеэр дэвшүүлсэн бөгөөд 2020 онд Лозанна хотод болсон залуучуудын
өвлийн Олимпын үеэр үзүүлэх тоглолт хэлбэрээр туршжээ. Үүний дараа ОУОХ-ноос
IIHF-д хандан, 2024 оны залуучуудын Олимпын үеэр уг төрлөөр тэмцээн зохион
байгуулах саналыг хүргүүлсэн байна.
Ташрамд дурдахад, өвлийн Олимпын
наадмын хоккейн талбай 60x30 хэмжээтэй байгаа бол 3x3 төрөлд оролцох
багууд 26x18 хэмжээтэй талбайд тоглох ажээ.