ДОРНОД: Албан байгууллагууд хуваарьт талбайдаа мод тарьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Албан байгууллагууд гадна болон хуваарьт талбайдаа мянгаас 20 мянган ширхэг мод тарьж байна. Тухайлбал, Цагдаа, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд бусдыгаа хошуучилж байгаа юм.
Дорнод аймгийн хэмжээнд энэ онд 750 мянган мод тарихаар төлөвлөжээ. Хаврын “Бүх нийтээр мод тарих” өдрөөр сумдын ногоон байгууламж, ойн зурвас, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 90 гаруй ААНБ 15 нэр төрлийн 231 мянган мод тарьсан гэж БОАЖГ-аас мэдээлэв.
Намрын
бүх нийтээр мод тарих аяны хүрээнд нийтийн гудамж талбай болон айл өрхүүд
улиас, хайлаас, бургас, голт бор, гүйлс, бүйлс, гацуур, нарс, үрэл,
интоор, бөөрөлзгөнө, тошлой зэрэг 335 мянган тарьц суулгасан байна.
Харин
татмын болон уулын ойжуулалтыг хүлээн авах ажлын хэсгийн дүн мэдээ хараахан
нэгтгэгдээгүй байна гэв.