Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-08 11:13:24

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс зогсоолоо.


Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг багасгахаар Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм. 


АТ:1 “Засгийн газрын ордон - Гэрэлт хотхон - Зайсан” 

АТ:2 “Засгийн газрын ордон - Ривер гарден - Хан хилсс” 

АТ:3 “Засгийн газрын ордон - Энканто - Хүннү 2222 хороолол” 

Холбоотой мэдээ