БАЯН-ӨЛГИЙ: Салхины хурд секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр өнөө шөнө болон маргааш өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно.
Салхи өнөө шөнө нутгийн зарим газраар, маргааш өдөртөө ихэнх хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 11-17-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хугацааны эхэн
болон дунд үеэр зарим газраар цас орно. Энэ үеэр салхины хурд 18-20 м/с-д хүрч
ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Агаарын хэм энэ сарын 13-наас нийт
нутгаар хүйтэрч шөнөдөө -11-16 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байх
төлөвтэй байна.