Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр М.Уолцыг томилно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 12. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Флорида муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн Майкл Уолцыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилохоор шийдвэрлэсэн тухай BBC телевизийн АНУ дах мэдээллийн түнш CBS News-т энэ талаар мэдээлэл бүхий хоёр эх сурвалж мэдээлжээ.
Д.Трампыг олон жилийн турш дэмжсээр ирсэн М.Уолц өнгөрсөн долоо хоногт Конгресст гурав дахь удаагаа улиран сонгогдсон юм. Д.Трамп ирэх нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирэхийн өмнө олон чухал томилгоог хийж буй энэ үед дээрх мэдээлэл цацагджээ.
Өөрт нь үнэнч зүтгэж байсан хүмүүс,
тэр дундаа импичментийн үеэр түүнийг
тууштай хамгаалж байсан
хүмүүсийн нэг болох Ли
Зелдин, мөн өмнөх засаг захиргаанд ажиллаж
байсан Том Хоман нарыг цаг
уур, цагаачлалын асуудал эрхэлсэн
томоохон албан тушаалуудад томилохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Нью-Йоркоос сонгогдсон
Конгрессын гишүүн, Конгресс дахь Д.Трампын “хамгаалагч” Элиз Стефаник НҮБ-ын
дэргэд суух АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллах нь тодорхой болжээ. Тэрбээр Ардчилсан намын
хууль тогтоогчдын эсрэг өөрт нь үнэнч байснаараа Д.Трампын сайшаалыг хүртсэн
Конгресс дахь хэд хэдэн бүгд найрамдахчуудын нэг юм.
Үүний зэрэгцээ Бүгд найрамдах намынхан Конгрессыг бүрэн хяналтдаа
авахад ойртож байна. Тэд
хэдийнээ Сенатад олонх болсон
болсон бөгөөд Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн саналыг тоолох ажиллагаа
үргэлжилсээр байна.