СЭЛЭНГЭ: Ямааны махны үнэ буурч, гурил, сүүний үнэ өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд борлуулж буй 10 нэр төрлийн
бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хийсэн байна.
Өнөөдрийн
байдлаар дээрх газруудад Алтан тариан 1-р зэргийн гурил 2300-аас 2400 болж, 4.3
хувиар, задгай сүү 2500-аас 2700 болж, 8 хувиар тус тус өсжээ.
Харин хонины
мах 11500 төгрөгөөс 11000 болж 4.3 хувиар буурсан байна.
Бусад 7
төрлийн тухайлбал, үхрийн мах (кг), ямааны мах (кг), цагаан будаа (кг), элсэн
чихэр (кг), А-80, А-92, дизель түлш зэрэг барааны үнэ тогтвортой байна.