Жаргалант сумын 3 дугаар сургууль Хүүхдэд ээлтэй сургуулиар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 17:40:49

Н.Эрдэнэчимэг захиралтай Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар ахлах сургуулийн хамт олон 2015 оны хүүхдэд ээлтэй сургуулиар шалгарлаа.

Нэгдсэн Үндэсний байгуулагаас зарласан “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглалыг дэмжиж,хүүхдэд ээлтэй сургалтын шинэлэг аргазүй нэвтрүүлэн, хүүхдийн сурч боловсрох, хөгжих аюулгүй байдлыг хангахад тус сургууль үнэтэй хувь нэмэр үзүүлжээ.

 Монголын сурагчдын холбооны дээд шагнал “Хүүхдэд ээлтэй сургууль” хүндэт өргөмжлөлийг Багш нарын баярын 49 дэх өдрийг тохиолдуулан олгожээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ