ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн засаг даргаар Г.Чинбатыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар Говь-Алтай аймгийн Засаг даргад Г.Чинбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болсон.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар захирамжаар Гомбосүрэнгийн Чинбатыг Говь-Алтай аймгийн Засаг даргаар томиллоо.
Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр, ЗГХЭГ-ын Бүс, орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын амжилт хүссэн тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.