Өнөөдөр: "ТОП-100" аж ахуйн нэгжийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-15 08:12:09

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм: 


-11:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “ТОП-100” аж ахуйн нэгжийг 23 дахь жилдээ тодруулах ёслол Төрийн ордонд болно. Утас: 88107869


-11:00 цагт: ХӨСҮТ захиргааны байранд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээлэл болон ХӨСҮТ-ийн эмч нарын уриалгыг танилцуулна.


-12:00 цагт: On'n off production байранд Өргөө хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, СГЗ Болоожийн "Алтанзул" тоглолтын хэвлэлийн хурал болно. Утас:98897969, 89106929


-17:00 цагт: Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын танхимд нээнэ. Утас: 99051914


-19:00 цагт: Төрийн ордны арын цэцгийн дэлгүүрийн кафед "Жазз хөгжимтэй, хөгжлийн төлөө яриа" уулзалт болно. 

Холбоотой мэдээ