БУЛГАН: Аймгийн засаг даргаар Д.Пүрэв-Очирыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 114 тоот захирамжаар Булган аймгийн Засаг даргаар Дагвадоржийн Пүрэв-Очирыг томилж өнөөдөр ажлаа хүлээн авлаа.
2020-2024 онд "Шинэ хөгжлийн зам" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн засаг даргаар ажилласан Б.Ариун-Эрдэнэ 2024-2028 онд"Булганы сэргэлт" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн засаг даргаар томилогдсон
Д.Пүрэв-Очир даргад төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө шинээр сэтгэж, хариуцлагатай ажиллах их амжилтыг хүслээ.
Засаг дарга Д.Пүрэв-Очир өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авч, ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудын удирдлагууд, төрийн албан хаагчид болон мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, бодлого, зорилтуудаа танилцуулснаар ажилдаа орлоо.
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Булган аймагт Монгол Ардын Нам ялалт байгуулсан бөгөөд Д.Пүрэв-Очир нь Булган аймгийн МАН-ын дарга буюу орон нутгийн сонгуульд Булган сумын 6-р баг 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж 676 саналаар 56,19 хувьтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.