БУЛГАН: Ихэнх нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Булган аймгийн төв болон хойд хэсгээр 0-4 см цас орлоо.
Өнөө өглөөний цаг уурын ажиглалтын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Хутаг-Өндөр, Баян-Агт, Сэлэнгэ, Бугат, Хангал, Сайханд 2-4 см, Могодод 1 см, Хишиг-Өндөр, Булганд 1 см цастай, бусад нутгаар цасгүй байна.
Салхины дундаж
хурд секундэд 2-14 метр, шөнөдөө нутгийн төв болон өмнөд хэсгээр түр зуур
секундэд 11-21 метр хүрч ширүүссэн. Өдөртөө Рашаантад +6 градус дулаан, бусад
нутгаар -2-5 градус, шөнөдөө -6-14 градус хүйтэн хонолоо.
Өнөөдөр багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн төв болон өмнөд хэсгээр түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хүйтэрч -3-8 градус хүйтрэхийг Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.