БУЛГАН: Малчдын 39 хувь нь ЭМД-д хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-15 17:55:50

Булган, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140.570 мянга гаруй малчныг ЭМД-д бүрэн хамруулахаар төлөвлөсөн байна.


Тэгвэл 2024 оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин буюу 34 хувь нь ЭМД-д хамрагдаад байна


Булган аймаг малчин болон мал бүхий 14472  иргэнтэй, түүнээс 2755 малчин буюу 39 хувь нь ЭМД-д хамрагдсан байна.


Улсын хэмжээнд хамгийн өндөр хамрагдсан Төв аймгийн малчид 91,2 хувьтай, хамгийн идэвхгүй бага хамрагдалтай нь Баян-Өлгий аймгийн малчид 15 хувьтай байна. 

Холбоотой мэдээ