ДАРХАН-УУЛ: 44 сул орон тоонд 73 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-15 17:19:10

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг өнөөдөр зохион байгуулж байна.


Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн захиалгын дагуу төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн гурав, нэгжийн удирдах албан тушаалын дэс түшмэлийн тав, төрийн захиргааны дэс түшмэлийн 31, төрийн захиргааны туслах түшмэлийн тав нийт 44 сул орон тооны мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд аравдугаар сарын 28-наас энэ сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нээлттэй мэдээлжээ.




Сул орон тоо зарласан нээлттэй мэдээллийн хугацаанд 32 сул орон тоонд 73 иргэн бүртгүүлсэн байна. 


Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн энэ сарын 11-ний өдрийн 82, 83 дугаар тогтоолоор томилсон ажлын Төрийн албаны зөвлөлийн https://hh-admin.csc.gov.mn/special-exam цахим системд нийт 75 иргэний материалыг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангасан, цахим бүртгэлийн шаардлага хангасан 42 иргэний бүртгэлийг баталгаажуулжээ.

Дээрх шаардлага хангасан иргэдийн сонгон шалгаруулалтыг өнөөдөр дөрвөн ээлжээр зохион байгуулж байна.

 


 

Холбоотой мэдээ