СЭЛЭНГЭ: Сүхбаатар сумын ИТХ-ын шинэ бүрэлдэхүүн сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-17 07:04:30

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын ИТХ-ын шинэ бүрэлдэхүүнд мэдлэг, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.

 

Энэ удаагийн сургалтаар Сүхбаатар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Гантулга ИТХ-ын ажлын алба, Зөвлөл, бодлогын хороодын бүтэц зохион байгуулалт, ИТХ-ын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль, дүрэм, журам, төлөвлөгөө, төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийн тухай мэдээлэл өглөө.

 

Мөн байгууллагын стратеги төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дэд бүтэц хот төлөвлөлтийн талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлэл хийв.

 

Түүнчлэн аймгийн Татварын газраас татварын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн орлого бүрдүүлэлтийн тухай, мөн Санхүүгийн хяналт, дотоод аудитын дарга Т.Одсүрэн төсвийн тухай хууль, орон нутгийн төсвийн талаар, аймгийн Цагдаагийн газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн Э.Энхнамар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаарх мэдээллийг тус тус танилцуулж, сургалт зохион байгууллаа. 





Холбоотой мэдээ