ӨНӨӨДӨР: "Соёлын өвийн бүтээлч үйлдвэрлэл” хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-19 08:21:07

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 19-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “ПАРЛАМЕНТЫН ХЯНАЛТЫГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” ЧУУЛГА УУЛЗАЛТ Шангри-ла Их танхимд болно.

09:00 цагт: “Новотел” зочид буудалд: 21 аймагт хэрэгжүүлж буй хүүхдийн төлөө ажлуудыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас ЗГХЭГ-тай хамтран зохион байгуулна. Утас: 9911-2652.

10:00 цагт: Үндэсний төв номын сангийн хурлын танхимд: "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Соёлын өв ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” хурал болно. Утас: 8898-3838, 9990-5352.

10:30 цагт: Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллана. Утас: 9499-9598.

“ЗМ”-ний мэдээллийн төвд (Утас: 9979-0206, 8019-0070):

11:00 цагт: Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос нийслэлд улсын дугаар олгохыг хязгаарлаж буйг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

11:30 цагт: “Монголын жорлонгийн ууган холбоо" ТББ-аас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулан “Жорлон бол эрүүл амьдралын эхлэл” сэдвээр мэдээлэл хийнэ. 


Холбоотой мэдээ