ХӨВСГӨЛ: "Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулна
ТЭРБУМ МОДМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулахаар зорьж байна.
Энэ онд нийт 1,072,112 ширхэг мод тарихаар төлөвлөж 933,850 ширхэг мод бут тарьсан тоон үзүүлэлттэй байна.
Ойжуулалт, нөхөн сэргээлт хийхэд 997,400 ширхэг мод тарихаар төлөвлөж 852,450 ширхэг мод тарьсан байна.
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 27,875 ширхэг мод тарихаар төлөвлөж 17,661 ширхэг мод тарьсан бол ойн зурвас байгуулахад 17,199 ширхэг мод тарьжээ.
Тус аймгийн хэмжээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 23 сум 1 тосгонд нийт 1,9
сая мод, бут тарьж ургуулж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын
дарга П.Мөнхжаргал ярилаа.