ДОРНОД: Баяндунгийнхан Наранбулагаасаа ундаалдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-11-20 14:50:18

Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баяндун сумын баруун хойд захад өвөл хөлддөггүй Наранбулаг, Чулуун булаг урсдаг. Сумын төвийн айлууд энэ булгаасаа ундаалдаг.


Наранбулагийн дэргэд Чулуун булаг байх бөгөөд энэхүү булаг нь таван цул эрхтэнд гойд сайн. Тэр хэрээрээ Баяндун сумын иргэдийн дунд ходоод гэдэс, дотор эрхтэний өвчлөл бага байдаг.


Чулуун булаг нь рашааны шинж чанартай. Дотор таван цулын үйл ажиллагааг дэмждэг гэж нутгийн иргэд сүсэглэн нар битүүгээр шил эсвэл шаазан саванд авч, нарны гэрэл үзүүлэхгүй уувал эмчилгээний үр нөлөө сайтай хэмээн ахмадууд ярьдаг. Амсаад үзвэл булгийн уснаас өөр амттай.


Холбоотой мэдээ