Италийн баг Дэвисийн цомыг хоёр дахь жилдээ дараалан хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМАДРИД, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /Forbes/. Испанийн Малага хотод болсон Дэвисийн цомын тэмцээний финалын тоглолтод Италийн шигшээ баг Нидерландын багийг хожсоноор тус тэмцээнд хоёр дахь жилдээ дараалан түрүүллээ.
Ганцаарчилсан төрлийн эхний тоглолтод Маттео Берреттини Ботик ван де Зандшулпыг 6:4, 6:2 харьцаагаар хожсон байна. Хоёр дахь тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Янник Синнер Таллон Грикспурыг (7:6 (7:2), 6:2) хожжээ.
Италийн шигшээ баг Дэвисийн цомыг хоёр дахь жилдээ дараалан, түүхэндээ гурав дахь удаагаа хүртлээ. Италичууд тус тэмцээнд анх 1976 онд Чилийн багийг 4:1-ээр буулган авч аварга болж байсан юм. Нидерландын багийн хувьд Дэвисийн цомын финалд анх удаа шалгарсан байна.
1900 оноос хойш зохиож буй Дэвисийн цом нь зөвхөн эрэгтэй багууд оролцдог олон улсад хамгийн нэр хүндтэй тэмцээн юм.