ХӨВСГӨЛ: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-26 17:01:36

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр  сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол зохион байгууллаа.


Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Ө.Батнасан, З.Бямбасүрэн, Иргэний улсын бүртгэлийн тасгийн Баянзүрх сумын улсын бүртгэгч Н.Азжаргал, Бүрэнтогтох сумын улсын бүртгэгч Х.Сувд, Галт сумын улсын бүртгэгч Д.Элбэгзаяа, Рашаант сумын улсын бүртгэгч Э.Энхбаяр, Эрдэнэбулган сумын улсын бүртгэгч Э.Сосорбурам нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.


Энэ үеэр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Мөнгөнзул албан хаагчдад төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхыг захиж, ажлын амжилт хүслээ.

 

 

Холбоотой мэдээ