ХОВД: Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-26 14:16:44

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын зөвлөл энэ сарын 25-нд хуралдав. Энэ үеэр аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ.


Тус хөтөлбөрийг урьдчилсан байдлаар "Хурдтай хөгжлийн зам" гэж нэрлэсэн ба хүний хөгжлийг эрхэмлэсэн нийгмийн тогтолцоотой, баялаг бүтээгчийг дэмжсэн, бизнест ээлтэй өөрийгөө тэтгэсэн эдийн засагтай, хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргасан, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлоготой, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтыг тэргүүлэх чиглэл болгожээ. 


Энэ хүрээнд хүний хөгжлийн бодлого болон эдийн засаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэржилт, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн таван бүлэг, 29 чиглэл, 329 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгаад байна. 

 

Дээрх хөтөлбөрийн төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, дахин боловсруулах ба холбогдох яамд хянуулж, улмаар Ховд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулан батлуулах юм. Ингэснээр төлөвлөгөө гарган шат шатанд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 




Холбоотой мэдээ