Тод манлай уяач Г.Буянтогтохын сартай хээр даага түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын хурдан бага нас болох хурдан дааганы уралдаанд 240 хүлэг бүртгүүлснээс 123 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхайгаас эргэв.
Түрүүлж,
айрагдсан даагануудыг танилцуулъя.
Түрүү, Төв аймгийн Дэлгэрхаан
сумын Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтохын сартай хээр
-Аман хүзүүнд,
Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул
халзан
-Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат
Аймгийн алдарт уяач Г.Батсайханы хүрэн халзан
-Айргийн дөрөвт, Дорнод аймгийн Матад сумын харьяат
Монгол Улсын манлай уяач Б.Цэндбаатарын буурал
-Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын алдарт уяач Н.Нацагдоржийн хээр тус тус хурдлалаа.