БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн 2025 оны төсвийн төслийг өргөн барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-27 16:38:35

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төсвийн тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын захирагч тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны ИТХ болон Зөвлөлд өргөн мэдүүлэхээр заасан.


Өргөн мэдүүлсэн төслийг аймаг, нийслэлийн ИТХ, улсын зэрэглэлтэй хотын зөвлөл хэлэлцэж жил бүрийн 12 дугаар сарын 5-ны дотор батлах зохицуулалттай.


Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар, Засаг даргын орлогч К.Бахытжан нар дээрх хуульд заасны дагуу 2025 оны орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыст энэ сарын 25-ны өдөр өргөн барилаа.


Харин төсөв хэлэлцэх аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан хараахан товлон зарлаагүй байна.  

Холбоотой мэдээ