Хилсээр 27 жил хоригдсон иргэнд 1 сая ам.доллар олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /BBC/. Майкл Салливан бол үйлдээгүй хэргийн төлөө Массачусетсийн шоронд 27 жил гаруйн турш хоригдсон нэгэн юм. Түүний үйлдсэн гэх хүн амины хэргийн шүүх хурлыг дахин явуулж, ДНХ-ийн шинэ технологиор гэм буруугүй болохыг нь тогтоосноор Салливаныг 2013 онд суллажээ.
Энэ сарын эхээр М.Салливанд муж улсаас 13 сая ам.доллар олгосон боловч хилсээр ял шийтгэгдсэн хүмүүст нөхөн төлбөр олгох Массачусетс муж улсад хэрэгждэг зохицуулалтын дагуу уг нөхөн олговрыг нэг
сая ам.доллароор хязгаарласан байна.
Шоронд хоригдож байх хугацаандаа ээж, төрсөн дөрвөн ах дүүгээ алдсан М.Салливан "энэ мөнгө миний алдсан он жилүүдийг хэзээ ч нөхөж чадахгүй" гэж мэдэгджээ.
Энэ нь тус муж улсад сүүлийн жилүүдэд ялыг хүчингүй болгосон хамгийн сүүлчийн тохиолдол болж байна. 1987 онд МакГрат гэх хүнийг дээрэмдэж, зодож, цогцсыг нь орхигдож эзэнгүй болсон супермаркетийн барилгын ар талд хаясан гэж цагдаа нар мэдэгдсэний дараа М.Салливаныг хүний амь хөнөөсөн, зэвсэгтэй дээрэм хийсэн хэргээр баривчилжээ.