СЭЛЭНГЭ: Гурван сумын Засаг даргыг батламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал, Жавхлант, Шаамар сумын Засаг дарга нарыг батламжиллаа.
Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар, Шаамар
сумын Засаг дарга М.Ганболд, Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалай нарт
батламжийг нь гардуулан өгч, үүрэгт ажилд нь томиллоо.
Энэхүү томилгоог
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 66 дугаар зүйлийн 66.1, Авлигын эсрэг хуулийн
10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн
газрын 2024 оны 128 дугаар тогтоол, сумдын ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн
хийжээ.