ДОРНОД: Цахим залилангийн хохирогчдын дийлэнх нь 35-аас дээш насныхан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 28
/МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд залилангийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар нэмэгдэж, 50 орчим хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Залилангийн хохирогчдын 70 хувь
нь 35-аас дээш насныхан байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Иргэд хувийн мэдээллээ алдах, цахим хаягаа
нээлттэй үлдээх, дансаа ашиглуулах зэргээр дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж
байгаа юм. Тодруулбал, иргэдийн цахим хаягт нэвтэрч, найзуудаас нь чатаар
мөнгө зээлэх, ипотекийн зээл шуурхай гаргаж өгөх, өндөр ашигтай сүлжээний
бизнест зуучлах зэргээр залилан хийж байна. Тиймээс иргэдийг мэдээллийн аюулгүй
байдлыг нууцлалаа сайтар хангах, өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулав.