“Оросын филологийн сургууль-2024" төслийн нээлт Монголд боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Оросын филологийн сургууль-2024" төслийн нээлт манай улсад боллоо.
Монгол Улсад орос
хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ сурах
бичиг боловсруулах уг төслийг ОХУ-ын В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовын Улсын
инженер, багшийн их сургууль, тус улсын олон улсын хамтын ажиллагааны “Россотрудничество”
байгуулагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон Улаанбаатар дахь "Русский
Дом"-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.
Төслийн нээлтэд Монгол
Улсын нийслэл болон аймаг, орон нутгийн боловсролын байгууллагын орос хэлний
багш нар, МУИС, МУБИС-ийн төгсөх ангийн оюутнууд оролцлоо.
Төслийн хүрээнд орос
хэлний сурах бичгийг монгол суралцагч нарт зориулан орчин үеийн шаардлагад
нийцүүлэн боловсруулах талаар хэлэлцэж, орос багш нар илтгэл тавьж, орос хэлний
сургалтын онцлог, заах арга зүйн шинэчлэлийн талаар сургалт зохион байгуулж
байна.