ДОРНОГОВЬ: 40 мянган га бэлчээрийг усжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-02 13:39:00

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд бэлчээрт инженерийн хийцтэй 488, богино яндант 29, бетон хашлагат 534, энгийн уурхай 2177 нийт 3228 худаг ашиглаж байна.


Улсын төсвийн 94,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Сайхандулаан, Эрдэнэ суманд шинээр гурван инженерийн хийцтэй худаг, аймгийн орон нутгийн төсвийн 147 сая төгрөг, Өргөн, Даланжаргалан сумын ОНХС-ийн 271 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 гүний цооног өрөмджээ.


Мөн малчдын санаачилгаар Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Хатанбулаг, Эрдэнэ суманд инженерийн хийцтэй гурван худаг, есөн энгийн уурхай худгийг шинээр болон сэргээн засварлажээ.


Дээрх 29 худгийг ашиглалтад  оруулснаар 40 мянган га бэлчээрийг усжуулж, 98 мянган толгой малыг услах боломж бүрдсэн хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ