Харүки Мүракамид хүндэт доктор цол хүртээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-12-04 13:51:14

ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Kyodo/. Японы алдарт зохиолч Харүки Мүракамигийн уран бүтээлийг үнэлэн түүний төгссөн сургууль болох Васеда их сургуулиас хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн тухай Токио хотод байрладаг нэр хүндтэй эрдэм шинжилгээний тус байгууллага мэдээлжээ. 


Ингэснээр “Норвегийн ой” зэрэг бүтээлээрээ олон улсад танигдсан 75 настай зохиолч шинжлэх ухаан, соёл, нийгэм, хүмүүнлэгийн салбарт хувь нэмэр оруулсныхаа төлөө докторын цол хүртсэн Японы болон гадаадын 150 орчим хүний ​​нэг болох юм.


Х.Мүраками бол Уран зохиолын гайхалтай бүтээлүүдээрээ дэлхийн өнцөг булан бүр дэх уншигчдыг гайхшруулсаар байгаа зохиолч юм” гэж тус их сургуулиас гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ. Тэрбээр Васеда сургуулийг дүүргэснийхээ дараа 1979 онд Салхины чимээг сонс романаараа уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд энэ бүтээлээрээ өсөх ирээдүйтэй зохиолчдод олгодог Гүнзогийн уран зохиолын шагналыг хүртэж байлаа.


Тэрбээр 1987 онд шилдэг борлуулалттай номуудын нэг болох Норвегийн ой” романаа бичсэнийхээ дараа олны танил болжээ. Тэрбээр мөн “Kafka on the Shore”, 1Q84”, Killing Commendatore” зэрэг бүтээлүүдийг туурвиж байсан юм.


Васеда их сургуулийн хүндэт докторын цолыг өмнө нь АНУ-д төрсөн Япон судлаач Дональд Кин, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар асан Садако Огата нар хүртэж байв.

 


Холбоотой мэдээ