БАЯНХОНГОР: Кителийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, 80-100 хүнийг ажлын байраар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-04 13:22:08

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ноос, ноолууран хувцас залгаж оёх кителийн үйлдвэрийг Баянхонгор аймагт ашиглалтад орууллаа. 


Ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Баянхонгор аймаг 80-100 хүнийг ажлын байраар хангах үйлдвэрийн байраа зэхэж, тоног төхөөрөмжөө татан авч, ажиллах хүмүүсээ дэмжин сургаад байсан юм. Тэгвэл тус кителийн үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлж, ноос ноолууран хувцас залгаж оёх туршилтын захиалгаа Улаанбаатар хотын үйлдвэрүүдээс авч оёдол нэхээсээ эхлүүлсэн байна.


Үйлдвэрийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцах үеэрээ бүтээгдэхүүнээ гологдолгүй чанартай гаргах нь манай кителчид үнэлгээгээ илүү нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн тогтмол  эрэлтийг улсдаа бий болгох бүрэн боломжтой гэж онцлов.    


"Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци" ХХК харьяа Кителийн үйлдвэрийг “Woman ceo” клуб цаашид хариуцан маркетинг, борлуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг чиглүүлж явуулах зохицуулалт хийжээ.

Холбоотой мэдээ