БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ төсөвтэй холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэхийг хойшлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөлөчийн 32 нь оролцож, ирц 78 хувьтай байна.
Ээлжит хуралдаанаар 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 21 дүгээр захирамж гарсан.
Төсвийн тухай хуулиар аймаг, нийслэлийн
ИТХ, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн шатны жилийн төсвийн төслийг
хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар хуульчилсан байдаг.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 20-ны өдөр Монгол Улсын
2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан
боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьж, УИХ хоригийг
хүлээж авсан. Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийг дахин өргөн
барихаар болсон тул аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаанаар хэлэлцэхээр
төлөвлөсөн төсөвтэй холбоотой таван асуудлыг хэлэлцэхийг УИХ улсын төсвийг
батлах хүртэл хойшлуулж, үлдсэн 16 асуудлыг хэлэлцэхээр болов.