ДУНДГОВЬ: Морин толгойн цав өвөрмөц цонжуудтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-05 10:24:35
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн нутагт морины толгойн чинээ молор эрдэнэ нуусан гэх домог бүхий “Морин толгойн цав” хэмээх үзэсгэлэнт газар бий.


Байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэхүү үзэсгэлэн бүрдсэн газар бол өргөн талбайтай, өвөрмөц тавцан ба цонжуудтай, ер бусын сэтгэгдэл төрүүлэхээр улаан шаргал өнгийн шаварлаг улаан уул  юм.


Энэхүү байгалийн өвөрмөц тогтоц Өлзийт сумаас зүүн урагш 120 км-т Өмнөговь, Дундговь аймгийн заагт оршдог.


Өргөргийн дагуу сунаж ойролцоогоор тав орчим км үргэлжлэн тогтсон эртний далайн ёроолын үлдэгдэл гэмээр энэ тогтоц баруун хойд талаараа Өөш манхан, зүүн хойд талаараа Загийн усны хоолойтой зэрэгцэн оршдог. Урд хэсгээрээ эгц тал үргэлжилдэг онцлогтой.


Энэхүү газрыг морины толгойн чинээн том молор эрдэнийг мөнхөд хадгалсан хэмээх домгоос үүдэн нутгийн иргэд эрхэмлэж, ийнхүү “Морин толгойн цав” хэмээн нэрлэсэн гэдэг.  



Холбоотой мэдээ