БАЯНХОНГОР: Нутгийн иргэд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-05 13:07:08

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нутгийн иргэдэд түшиглэсэн соёлын аяллыг хөгжүүлэх сургалтыг орон нутагт зохион байгууллаа.


Орон нутаг болон бүс нутагт соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газар, төрөлх нутгаараа бахархах үзэл төлөвшлийг бий болгохыг тус газар зорин ажиллаж буй. Энэ хүрээнд залуучуудын гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, жендэрийн мэдлэг мэдээллийг олгох, гэр бүл төлөвлөлт, эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор нутгийн иргэдэд түшиглэсэн аяллын үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг Уу булан багийн Хавцгайтын хөндийн малчин айлыг түшиглэн зохион байгуулсан юм. 


Сургалтад нийт 20 гаруй гэр бүл, залуус оролцсон бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Жинст сумын Уу булан багийн Засаг дарга нар хамтран зохион байгуулжээ.


Сургалтаар Хувь хүний хөгжил, өөртөө итгэлтэй байх байдал, нутгийн иргэд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж, жендэрийн тухай ойлголт, гэр бүл төлөвлөлт, эрчүүдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг сэдвээр мэдээлэл хийж, сургагч багш нар нээлттэй сэдвийн хүрээнд санал солилцсон байна.

Холбоотой мэдээ