ХӨВСГӨЛ: Шинэ-Идэр суманд 100 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-05 16:33:06

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум сурагчдын амьдрах таатай орчныг бүрдүүлсэн 100 хүүхдийн дотуур байртай боллоо.


Алслагдсан сумдын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, сурагчдын сурч боловсрох таатай нөхцөл, эрүүл мэнд, сурлагын амжилтыг ахиулах зорилгоор улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Идэр нумт” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.


Энэ онд Шинэ-Идэр сумын Сангийн далай, Баянзүрх багт Үүрэн холбооны дахин дамжуулах станц барьж, сүлжээ нэвтэрсэн бол ирэх онд Цаг уурын өртөөний барилгыг шинээр барьж, “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх юм.

 



 

 

Холбоотой мэдээ