СЭЛЭНГЭ: Шинэ дайчид соёлын аялалд оролцлоо
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сум дахь Хилийн цэргийн 0243-р ангид хугацаат цэргийн алба
хааж буй дайчид соёлын байгууллагатай танилцах аялалд
оролцсон байна.
Эх орны дархан хилээ манахаар
ирсэн шинэ дайчид аяллын хүрээнд номын сан, уншлагын танхимууд, соёлын
боловсролын хөтөлбөрүүдтэй танилцсан байна.
Тухайлбал монгол гэр
боловсролын хөтөлбөр, Сэлэнгэ сайхан
нутгаар аялцгаая, 15 минутын уншлага,
Танин мэдэхүйн
"АХА" тэмцээнд оролцож мэдлэг оюунаараа
уралджээ.