БАЯНХОНГОР: Техник тоног төхөөрөмжийн багц олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-06 15:37:54

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 98 төрлийн 1500 гаруй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг орон нутагт нийлүүллээ.


Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас салбарын үйлдвэрлэл үйлчилгээг бодитоор нэмэгдүүлэх, дэмжих бодлогын хүрээнд санал боловсруулан холбогдох газруудад уламжилснаар дээрх нийлүүлэлтийг хийсэн байна.


Тус тоног төхөөрөмжийн багцад оёдлын бүрэн үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, газар тариалангийн үйл ажиллагааг хөнгөвчлөх сүүлийн үеийн төхөөрөмж, хүлэмж, ногоо даршлах цех, малын үзлэг-ангилалтын хашаа, пресслэгч, олон үйлдэлт трактор багтсан байна. Мөн сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдэд иж бүрэн компьютер, хот тохижилт болон цэвэр хотын үйл ажиллагаанд ашиглах машин техник зэргийг хүлээн авчээ.


Сүүлийн үеийн үзүүлэлт, ажиллагаа бүхий тоног төхөөрөмжүүдийг орон нутгийн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ажилд бодит дэмжлэг болж, тус салбарт дорвитой өөрчлөлт гарна гэдгийг аймгийн удирдлагууд онцлов.

Холбоотой мэдээ