ДУНДГОВЬ: Малын тоо толгойн албан татварын гүйцэтгэл 49 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Малын тоо толгойн албан татварын гүйцэтгэл 11 дүгээр сарын 30-ны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 49 хувьтай байгааг тус аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэг мэдээллээ.
Дундговь аймгийн хэмжээнд энэ онд 1 255 136.4 мянган төгрөгийн татвар
төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 615 093.9 мянган төгрөг байна.
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд зааснаар Монгол Улсын
нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар
төлөх ба малаас авах албан татварын хэмжээг 0-2000 төгрөгийн хязгаарт багтаан
сум, дүүргийн ИТХ тогтоодог.
Дундговь 15 сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварыг дараах
байдлаар тогтоожээ. Хонин толгойд Сайнцагаан, Сайхан-Овоо сум 200, Өндөршил,
Баянжаргалан сум 500, бусад сум 400 төгрөг, ямаанд Сайхан-Овоо сум 250, Луус сум 600, Адаацаг, Хулд сум 400,
бусад сум 500 төгрөгийн татвар авахаар тогтоосон байна.
Харин адуунд Өндөршил сум 500, Говь-Угтаал, Өлзийт сум 2000, Сайнцагаан,
Луус сум 1500, бусад сум 1000, тэмээнд Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Өлзийт,
Өндөршил, Сайнцагаан сум татвар тогтоогоогүй бол Говь-Угтаал сум 2000, бусад
сум 1000 төгрөг, үхэрт Сайнцагаан сум татвар тогтоогоогүй, Өлзийт, Говь-Угтаал сум
2000, бусад сум 1000 төгрөг байхаар шийдввэрлэжээ.
2024 оны малын тоо толгойн албан татварыг Хулд сум 376.27, Өндөршил сум 129.98
хувьтай давуулан биелүүлсэн бол Дэлгэрцогт сум 82.6, Дэрэн сум 67.39, Цагаандэлгэр сум 21,
Баянжаргалан сум 35.3, Говь-Угтаал сум 38.45, Дэлгэрхангай сум 30.8,
Сайхан-Овоо сум 28.77, бусад сумын хувьд 41.37-49.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын тоо толгойн албан татварыг цахимаар хурааж байгаа ба татварыг
хугацаанд нь төлөөгүй өрхүүдэд татварын өр барагдуулах тухай мэдэгдэл,
нэхэмжлэх хүргүүлж, гэр бүлийн гишүүдийн банкны дансанд барилт хийх зэрэг арга
хэмжээ авч байгааг Татварын хэлтсийн дарга ярилаа.