ӨНӨӨДӨР: Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-10 07:08:48

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 10-ны мяягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Чингис хаан”-ын музейд:“Шинжлэх ухаан-Оролцоо-2024” форум болж, шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болно. 

11:00 цагт: Төрийн ордонд:Эрчим хүчний реформын Үндэсний хороо хэвлэлийн хурал зарлажээ: Утас: 9101-0520.

11:00 цагт: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт: Олон улсын жишигт нийцсэн Хөдөлмөрийн бирж, хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох JOB CENTER төвийн нээлт болно. Утас: 8805-7167.

 “ЗМ”-ний мэдээллийн төвд (Утас: 9979-0206, 8019-0070):

11:00 цагт: Үндсэн хууль тогтоогчдын холбооноос иргэнээ баяжуулах саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

11:30 цагт: Сэтгүүлч Бодко, Италта Алтансүх нар агаарын бохирдлын шийдлийн талаар мэдээлнэ.

12:00 цагт: Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг олон нийтийн сүлжээнд тархаад буй мэдээллийн хүрээнд нэр төрөө сэргээх талаар мэдээлнэ.

-Гадаадын хөрөнгө оруулалт болон төрийн худалдан авалтын талаар зарим эдийн засагч эдийн засгийн сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийнэ. 

 

Холбоотой мэдээ