БАЯНХОНГОР: Хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг анхааруулав.
Шөнөдөө Заг, Байдрагийн хүрэн бэлчир, Гурванбулаг, Баянбулагийн нутгаар -30-35 хэм хүйтэн хонож байгаа төлөв хадгалагдаж, 12-нд говийн нутгаар 10-12 м/с хүрч ширүүсч шуурахыг мөн мэдээлэв.
Цаашид хүйтний эрч чангарч, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Байдрагийн хүрэн бэлчрээр шөнөдөө -30-35 хэм, өдөртөө -20-25 хэм, Галуут, Эрдэнэцогт, Шаргалжуутын нутгаар шөнөдөө -25-30 хэм, өдөртөө -15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө -20-25 хэм, өдөртөө -10-15 хэм хүйтэн байна.