Байгаль орчин, нийгмийн хүрээ баримт бичгийн үнэлгээг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны 12 дугаар сарын 12 /МОНЦАМЭ/. БОУӨЯ, Дэлхийн банкнаас байгаль орчин, нийгмийн хүрээ баримт бичгийн тойм үнэлгээг танилцууллаа.
Үнэлгээнд хамрагдсан
байгаль орчин, нийгмийн хүрээний байгаль, нийгмийн 9 стандартыг системчилжээ. Тодруулбал,
-Байгаль орчин,
нийгмийн эрсдэл, нөлөөллийн үнэлгээ, менежмент:
Монгол Улсын байгаль орчин, нийгмийн стандартын зорилго шаардлагыг тусгасан хууль тогтоомжид үнэлгээ, хэрэглээний талаар нэмэлт тодруулга хэрэгтэй
байна. Хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь
чухал.
-Хөдөлмөр,
ажиллах нөхцөл:
Хөдөлмөрийн тухай
хуулийн хэрэгжилт бэрхшээлтэй байна. Судалгаагаар, илүү цагаар ажиллуулах,
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаж мөрдөхгүй, хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн
хөдөлмөр, бэлгийн дарамттай холбоотой бэрхшээл байсаар байгаа тул ажил
олгогч, ажилтны аль алиных нь хуулийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй.
-Нөөцийн үр ашигтай
ашиглалт, бохирдлоос урьдчилан сэргийлэх:
Бохирдлоос урьдчилан
сэргийлэх, нөөц баялгийг үр ашигтай ашиглах олон улсын сайн зарчим,
арга туршлага агуулсан олон хууль тогтоомж бий. Үүнд үндэсний түвшний оролцогч
талууд, төв, орон нутгийн эрх бүхий байгууллагын хооронд хүлээх үүрэг,
хариуцлагын уялдаа холбоо шаардлагатай.
-Нутгийн иргэдийн
эрүүл мэнд, аюулгүй байдал:
Далангийн аюулгүй
байдал, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй нийгмийн шинжтэй эрсдэлээс
урьдчилан сэргийлэх, хамгаалахад анхаарах хэрэгтэй. Зарим газарт
ус, ариутгах татуургын үйлчилгээ, дэд бүтцийн хомсдлоос эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг. Суурин газрын агаарын
бохирдол, аюултай бодисын эрсдэлийг багасгахад бэрхшээл тулгарч байна.
-Газар чөлөөлөх, ашиглалтыг хязгаарлах, албадан шилжүүлж суурьшуулах:
Монголд газар
чөлөөлөх, ашиглалтыг хязгаарлах, албадан нүүлгэх, шилжүүлэх үйл ажиллагааг
зохицуулдаг цогц хууль тогтоомж дутагдаж байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас
шалтгаалж, газар чөлөөлөх явц хууль тогтоомж, дүрэм, журамд нийцдэггүй нь
иргэдийн хувьд тэгш бус үр дагавар бий болгодог. Үүнтэй холбоотой үнэлгээний
зарчмууд үндэсний хууль тогтоомж болон амьдрал
дээр өөр өөрөөр тусгагджээ.
-Биологийн олон
янз байдлыг хамгаалах, амьд байгалийн нөөцийн тогтвортой менежмент:
Монголын хууль
тогтоомжид “Биологийн олон янз байдал, амьдрах орчин” зэрэг ойлголт үгүйлэгддэг
нь тэдгээрийн нөөцийг үр дүнтэй хамгаалахад саад болдог. Иймд олон улсын
конвенциудад тусгасан авууштай арга туршлагад нийцүүлэх нэмэлт тодорхойлолт,
зохицуулалтын хүрээ зайлшгүй шаардлагатай байна.
-Уугуул иргэд:
Монгол Улс
байгаль орчин, нийгмийн стандартын дагуу үндэстний тодорхой бүлгийг уугуул гэж
хүлээн зөвшөөрдөггүй. Нийгмийн нөлөөллийн үнэлгээний зохицуулалтыг сайжруулах
нь үндэстний цөөнх хүн амыг хамгаалах, илүү үр дүнтэй зөвлөлдөхөд хувь нэмэр
болно.
-Соёлын өв:
Соёлын өвийн
объект, дурсгалт газрыг зохих ёсоор тогтоож бүртгэх, хууль тогтоомжийг дагаж
мөрдөхөд орон нутгийн удирдлгаа, төсөл хэрэгжүүлэгчдийн мэдлэг чадавхыг
бэхжүүлэх, орон нутгийн хяналт, хэрэгжилтийн механизмыг сайжруулахад хүчин
чармайлт шаардлагатай байна.
-Талуудын оролцоо
ба мэдээллийг ил тод болгох:
Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээний явцын мэдээллийг цаг алдалгүй, хүртээмжтэй түгээж,
ил тод болгох хэрэгтэй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан
өргөдөл, гомдлыг шийдэх тухай хуулийн дагуу иргэд өргөдөл, гомдлоо барагдуулах,
хянан шийдэх ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой зэрэг багтжээ.