Аравдугаар сарын 09-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-10-09 11:08:56

09:00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09:00 цагт Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ-аас “Чингис” зочид буудалд “Эмэгтэйчүүдийн манлайлал Азид” олон улсын чуулган зохион байгуулна.

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар СЕХ-ны 2012 оны "Сонгуулийн дүн айлтгах тухай" тогтоолын Увс аймгийн хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

09:00 цагт Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Конрад Аденаэурын сантай хамтран зохион байгуулж буй Засгийн газрын XI байрны “Дугуй заал"-нд “Монгол дахь Улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1970-1980-аад он)” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилнэ.

09:00 цагт Дэлхийн стандартын өдрийг тохиож буйтай холбогдуулан Стандартчилал, хэмжил зүйн газар "Дэлхийн нийтлэг хэл стандарт" сэдэвтэй семинарыг Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид “Хүнс, эм биобэлдмэл, хүрээлэн буй орчин” эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар НЗДТГ-ын А танхимд мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Тусгай хамгаалалттай газар нутаг - Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд энэ сарын 12-нд Чингис зочид буудалд зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн хурал БОНХАЖЯ-ны Хаан танхимд болно.

11:30 цагт Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийн саналд нэгдэхийг УИХ-н гишүүн М.Энхболд, С.Ганбаатар, Х.Болорчулуун. Ц.Даваасүрэн, Г.Уянга нарт уриалж, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарт ЭЧХН-д элсэх урилга өгөх талаар намын байрандаа мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “BTGT” компани, Монголын программ хангамж, үйлдвэрлэгчдийн холбооноос нийтийн тээврийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧИД 1935-2015” номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн “Q” арт галарейд болно.

14:00 цагт “Аялал жуулчлалын салбар дахь залуусын зөвлөлдөх уулзалт” Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын зааланд болно.

14:00 цагт Айст телевизийн хажууд байрлах Айрфлотын байранд Монгол-Байкаль чиглэлд шууд нислэг үйлдэх болсон талаар ОХУ-ын талаас мэдээлэл хийнэ.

15:00 цагт Татварын ерөнхий газрын дэргэдэх “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төслийн нэгж хэрэглэгчийн систем нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах уулзалт Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын тамхимд болно.

15:00 цагт АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр хамтран ажиллах зочид буудлуудад итгэмжлэх гардуулах ёслолын ажиллагаа "Blue Sky" зочид буудлын "Кристал" танхимд болно.

16:00 цагт Монголын кино урлагийн салбар хөгжсөний 80 жилийн ой, "Улаанбаатар кино наадам"-ын хүрээнд "Тэнгис" кинотеатрын 3-р танхимд "Кино урлагийн нэвтэрхий толь II" ботийн нээлт болно.

17:00 цагт Турк улсад болсон олон улсын "Little miss world-2015" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон хүүхдүүдийн талаар “Наран молл” Их дэлгүүрийн хоёр давхарын задгай талбайд мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Монгол-Японы төвөөс "ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2015" үзэсгэлэн болох талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Ерөнхий сайдад төсвийн хяналтын асуудлаар ХУД-ийн иргэдийн төлөөлөл шаардлага хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ

12:30 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Өлтийн голын эхэнд байгаль орчинд учруулсан 32 тэрбум төгрөгийн хохиролын хариуцагчаар холбогдох яамдыг шүүхэд өгсөн талаар мэдэээлэл хийнэ.

Холбоотой мэдээ