“TikTok”-ийг хориглох тухай хуульд хориг тавихыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-17 15:42:48

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /AP/. Өөрийн “TikTok платформыг худалдахыг Хятадын ByteDance” компаниас шаардсан хуулийг түр хориглох хүсэлтийг тус платформоос даваа гарагт АНУ-ын Дээд шүүхэд гаргажээ. 


TikTok”-ийг эзэмшигч “ByteDance” компани хувьцааныхаа хяналтын багцыг худалдахгүй бол уг сүлжээг Америкт хэрэглэхийг хориглох тухай хууль ирэх нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр уг платформ хамгийн том зах зээлээсээ салж магадгүй байгаа юм.


Ерөнхийлөгч Жо Байден энэ оны дөрөвдүгээр сард хэлэхдээ, TikTok-ийн зүгээс үндэсний аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдэлүүдийг, тэр дундаа Хятадтай харилцах харилцааг зохицуулах зорилгоор уг хуульд гарын үсэг зуржээ. TikTok нь Америкийн хэрэглэгчдийн нууц мэдээллийг хадгалж байгаа тул үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж АНУ-ын Хууль зүйн яам үзэж байгаа юм.


Харин “TikTok” мэдэгдэхдээ "шинэ хууль нь уг платформыг ашигладаг Америкийн 170 сая хэрэглэгчийн Анхны нэмэлт өөрчлөлтөд тусгасан эрхийг зөрчинө" гэжээ. Энэ оны эхээр тус компани давж заалдах шатны шүүгчдээс уг хуулийг хүчингүй болгохыг хүссэн боловч шүүх энэ сарын эхээр дээрх үндэслэлийг няцаажээ. Үүний дараа “TikTok Дээд шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Тик-Ток нь Хятадын албаны хүмүүст мэдээлэл өгдөг гэх хардлагыг ByteDance” компани няцаасаар иржээ.


АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ”TikTok-ийг хориглохыг оролдож байсан боловч түүний бодол одоо өөрчлөгдсөн бололтой. Тэрбээр даваа гарагт Флоридад болсон хэвлэлийн бага хурлын үеэр TikTok” залуу сонгогчидтой холбогдоход тусалсан хэмээн ярьсан байна. Мөн “TikTok компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чеу Флоридад Д.Трамптай уулзсан гэж Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

 


Холбоотой мэдээ