Алтайнхан МАН-ыг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-20 14:05:35

Говь-Алтай аймгийн хэмжээгээр Сумын ИТХ-ыг сонгох сонгуульд 56.26 хувиар оролцож олонх нь МАН-ыг дэмжлээ.

Нийт 364 мандатын төлөө өрсөлдөгчдөөс МАН-ын 229, АН-ын 105, МАХН-ын 7, бие даагч 17 нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Аймгийн төв Есөнбулаг сумын Харзат багийн 379-р хэсэгт сонгогчдын ирц 49.94 хувьтай байсан тул 10 сарын 23-нд нэмэлт санал хураахаар, мөн Дарив сумын Үйлдвэр багийн 409-р хэсэг, Хөхморьт сумын Хүйсийн говь багийн 438-р хэсэг, Цогт сумын Баян-Улаан багийн 445-р хэсгүүдэд санал тэнцсэн тул 10 сарын 29-нд дахин санал хураалт явуулахаар тухайн сумдын сонгуулийн хороод шийдвэрлэсэн байна.

                                                                                Ш.Цоодол

Холбоотой мэдээ