Нийслэл 4377.7 тонн давсны нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-24 09:36:44

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлд 4377.7 тонн давс, 6542.8 тонн бодисын бодит үлдэгдэлтэй байна.


Нийслэлд энэ сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний 35 байгууллагын 1200 гаруй ажилтан цэвэрлэж байна.


Мөн гол, туслах авто зам, хотоос алслагдсан замыг цэвэрлэж, гулгааг арилгах тусгай зориулалтын 119.7 тонн бодис, 141.5 тонн давс зарцуулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

 

Холбоотой мэдээ